Сонгомол барилдааны олимпиын хос медальт, дэлхийн 4 удаагийн аварга Риза Каяалпыг Туркийн Спортын сайдын зөвлөхөөр томилох тушаалыг Ерөнхийлөгч Реджеп Эрдоан энэ сарын 21-нд гаргалаа.
Туркт Зөвлөх гэдэг нь бусад улс оронд байдаг зөвлөхөөс өөр гэнэ.
Туркийн шигшээ багийн дасгалжуулагч Адам Берекет-Барахоев “Өндөр амжилт үзүүлсэн тамирчдыг 31 нас хүрэхэд нь зөвлөхөөр томилдог уламжлалтай. Олимпын аварга, эсвэл дэлхийн хошой аварга байх шаардлагатай. Риза сард 2000 ам.долларын тэтгэвэр авна. Би ч гэсэн олимпын медальтай хүн. Гэхдээ надад 41 настайд зөвлөх хэргэм олгож, 1500 ам.долларын тэтгэвэр олгосон. Насан туршийн тэтгэврээс гадна зөвлөхүүд маш олон хөнгөлөлт эдэлдэг. Сургалт, эмнэлгийн үйлчилгээ, нийтийн унаа, соёл, урлагийн арга хэмээ үзэхэд хөнгөлөлттэй. Англи, АНУ, Канадаас бусад оронд зорчиход бидэнд виза хэрэггүй байдаг. Бүгд дипломат паспорттой” гэж тайлбарласан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Dampuurch baigaa uls shuudee elbegiin zamaar sunuj yavaa