“Ливерпуль” 30 жилийн дараа ЛИГИЙН АВАРГА боллоо

2020 оны 06 сарын 26

Өчигдөр шөнө /2020.06/25/ Английн Премьер лигийн 31 дэх тойргийн үлдсэн тоглолтууд явагдаж өнгөрлөө.

“Ливерпуль” 31 тоглолтод 86 оноо авч, хоёрдугаар байрт байгаа “Манчестер Сити”-гээс 23 оноо илүү байсан. Өчигдөр шөнө “Ман Сити” “Челси”-тэй тоглолоо. Пепийн баг энэ тоглолтод тэнцэхэд л “Ливерпуль”-ийг гүйцэх найдвар алга болж, лигийн аваргын нэр тодрох байсан. Харин тэд “Челси”-д 1:2 ялагдсанаар “Ливерпуль” 30 жилийн дараа аварга боллоо.

Челси – Манчестер Сити 2:1 (1:0, 1:1)

“Стэмфорд Бриж”

Гоол:

1:0 – 36 Пулишич, 1:1 – 55 де Брюйне, 2:1 – 78, пенальти Виллиан.

Челси – Аррисабалага, Аспиликуэта, Кристенсен, Рюдигер, Алонсо, Баркли (Ковачич, 73), Канте, Маунт (Педро, 90), Виллиан, Жиру (Абрахам, 62), Пулишич (Гилмор, 90).

Манчестер Сити – Эдерсон, Уокер, Фернандиньо, Лапорт (Отаменди, 74), Менди (Зинченко, 59), де Брюйне, Родри Эрнандес (Сильва, 55), Гюндоган, Марез, Бернарду Силва (Габриэл Жезус, 55), Стерлинг.

Шар хуудас: Алонсо (38), де Брюйне (76).

Улаан хуудас: Фернандиньо (77).

“Ливерпуль” хамгийн сүүлд 1990 онд түрүүлж байсан бөгөөд энэ нь тэдний 19 дэх түрүү юм. Тэдний өмнө 20 түрүүтэй “Манчестер Юнайтед” л бичигдэж байна. 2015 оны намар Юрген Клопп ирснээс хойш “Ливерпуль” Аваргуудын лиг-2018/19, Супер Цом УЕФА-2019, багуудын ДАШТ-2019, Премьер лиг-2019/20 гэсэн дөрвөн том тэмцээнд түрүүлжээ. Харин дасгалжуулагч Клоппын хувьд энэ нь ес дэх цом нь.

Юрген Клопп “Энэ түрүү миний бодож байгаагаас илүү агуу зүйл. Кенни Далглиш биднийг яаж дэмжиж байсныг би мэднэ. Энэ ялалт түүнд зориулагдсан. Тэр 30 жил энэ цомыг хүлээсэн. Мөн энэ цомыг Стиви Жеррардад зориулж байна. Манай залуус та нараар, багийнхаа гайхамшигт түүхээр бахархдаг. Би тэдний дасгалжуулагч гэдэгтээ баяртай байдаг. Би 30 жил хүлээгээгүй ч энэ түрүү бол жинхэнэ амжилт юм. Бид хөгжөөн дэмжигчиддээ баяр баясгалан бэлэглэлээ. Гэхдээ та бүхэн баяраа гэртээ тэмдэглээрэй. Цар тахал дуусаагүй байна. Сайхан цаг ирэхэд бид та нартайгаа хамт баяраа тэмдэглэх болно”

Багийн ахлагч Жордан Хендерсон “Аварга болох нь шийдэгдэх хүртэл би энэ сэдвээр ярихгүй гэж андгайлсан байсан. Би багийн залуус, хөгжөөн дэмжигчид, баг, хотынхондоо баяр хүргэж байна. Би багийнхаа хүрсэн амжилтаар бахархаж байна. Энэ бол хэзээ ч мартагдахгүй үеийн нэг. Үнэнийг хэлэхэд одоо надад хэлэх үг алга. Сэтгэл маш их хөдөлж байна”

“Ливерпуль” багтийн хувьцаа эзэмшигчдийн нэг ЛеБрон Жеймс “Лигийн Аваргууд аа, Урагшаа”

Жеймс Милнер “30 жил шүү дээ, Улаанууд аа! Энэ багийн хэсэг нь гэдгээрээ бахархаж байна”

Хэдийгээр дасгалжуулагч Юрген Клопп балиашгуудыг баяраа гэртээ тэмдэглэхийг уриалсан ч тэд анх удаа түүнийг үгийг дагасангүй. Хотын гудамжаар улаан хувцастай фэнүүд цуглаж, Энфилдийг зорьсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.125.35) 2020 оны 06 сарын 26

Мөнч их хүлээсэн дээ\n

0  |  0
Top