Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гишүүн холбооддоо цар тахлын эдийн засгийн хохирлыг нь арилгахад зориулж, 1.5 тэрбум ам.доллар гаргахаар болжээ.
Юуны өмнө гишүүн улсуудын хөлбөмбөгийн холбоонд 1 сая ам.доллар олгоно. Эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхэд зориулан, мөн тус бүр 500 мянган ам.долларын тусламж үзүүлэх юм. Энэ мөнгийг үндэсний холбоод мэргэжлийн баг, лиг зэрэг цар тахлаас хохирол амссан хөлбөмбөгийн байгууллагуудад олгоно.
Тивийн холбоодод тус бүр 2 сая ам.доллар олгохоор шийдвэрлэжээ. Үлдсэн мөнгийг хүүгүй зээл олгоход ашиглана. Холбоо тус бүр 5 сая ам.долларын зээл авах эрхтэй.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо 1904 онд байгуулагдсан, одоо 211 гишүүнтэй.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ мөнгийг Амаржаргал, морь Ганболд нар олон жил идсэн. Одоо бас хэн нь идэх болоо?
2 сарын өмнө 500000 ам доллар өгсөн.манай холбоо таг..ФИФА ийн сайтнаас харцгаа