ОХУ-ын холимог тулаанч Хабибийн аав Абдулманап Нурмагомедов энэ сарын 3-нд нас барсан талаар бид мэдээлсэн билээ.
Хабиб өчигдөр аавынхаа шарилыг аван, Дагестанд очсон. Мөн нутгийнхнаа цар тахлын аюул намдаагүй байгаа тул оршуулгын ёслолд оролцохгүй байхыг хүссэн юм.
Абдулманапыг төрөлх Кироваул тосгонд нь оршуулсан бөгөөд ойр дотнын цөөн хүмүүс ёслолд оролцжээ. Тус тосгоны дарга Ильяс Хазиев “Москвагаас ирсэн тамирчид, хамаатан садан гээд цөөхөн хүн ирсэн. Чечений тэргүүн Рамзан Кадыров мөн байлцсан” гэж РИА агентлагт мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Тун харамсалтай зүйл болж эмгэнэл илэрхийлье.
Бурхан минь тун харамсалтай зүйл болж харамсал илэрхийлье.
Бурхан минь тун харамсалтай зүйл болж харамсал илэрхийлье.
Бурхан минь харамсал илэрхийлье.
Бурхан минь харамсал илэрхийлье.