ОХУ-ын спорт бөхийн холбооноос дэлхийн бөхийн гүрнүүд хөл хорионоос хэрхэн гарч байгаа талаар танилцуулжээ.
Иран:
Иранд энэ сард багийн УАШТ эхэлнэ. Тэмцээний дүрэм хуучин хэвээр. Нэг багт Ираны шигшээ багийн 3 гишүүн, гадаадын 2 бөх байж болно. УАШТ үзэгчгүй явагдана. Иранд одоогоор багууд цугларалтад гараагүй байгаа.
Турк:
Зургаадугаар сарын эхээр Туркийн сонгомол, чөлөөт бөхийн шигшээ баг бэлтгэлдээ гарсан. Гэхдээ бүх тамирчин биш. Зөвхөн олимпын жинд, нэг жинд 3 хүртэлх бөх цугларалтад гарч байна. Барилдааны бэлтгэл хориотой тул үндсэн дасгалуудаа хийж байгаа юм.
Герман:
Бөхчүүд дэвжээн дээр гарч болохгүй тул хүчний дасгал хийж байгаа. Багуудын цугларалт эхлээгүй.
АНУ:
Энд муж болгон өөрийн хуультай.
Болгар, Румын, Серби, Македон, Молдав:
Шигшээ багуудыг олимпын баазад байрлахыг зөвшөөрсөн. Гэхдээ одоогоор багийн шилдэг тамирчид л бэлтгэл хийж байгаа. Баазад орохдоо бүгд коронавирусний шинжилгээ өгөх ёстой.
Гүрж, Азербайжан, Франц, Армен, Латви:
Токиогийн олимпын эрх авсан тамирчид л шигшээ багийн баазад орох, бэлтгэл хийх эрхтэй байна.
Беларусь:
Энд хөл хорио тогтоогоогүй.
Польш, Казахстан, Украин:
Эдгээр улсуудад шигшээ багийн тамирчдыг барилдааны бэлтгэл хийхийг зөвшөөрсөн. Харин Казахстанд шигшээ багийн тамирчдаас халдвар илэрсэн тул дахин цуцалсан.
ОХУ:
Энэ сараас бэлтгэл, цугларалт эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )