АНЭУ-ын Яс арал буюу тулааны арал дээр энэ сарын 11-нд UFC холбооны UFC 251 тэмцээн явагдах гэж байна. Тус тэмцээний гол тулаанд АНУ-ын нигер гаралтай тулаанч Камару Усман хагас дунд жингийн аваргын бүсээ хамгаалж, Бразилын Гилберт Бернстэй тулалдах ёстой байлаа. Гэвч АНУ-д болсон шинжилгээгээр Бернсийн хариу эерэг гарчээ. Мөн түүний дасгалжуулагч Грэг Жонсон, туслах Герберт хоёр мөн халдвартай нь тогтоогдсон юм.
Цаг тулсан байсан тул холбооноос энэ тулааныг хойшлуулах, Бернсийг эдгэсэн хойно зохион байгуулах гэж байсан боловч АНУ-ын Хорхе Масвидаль Бернсийг орлохоор нэрээ дэвшүүллээ. Усман зөвшөөрсөн тул талууд өнөөдөр шинжилгээнд ороод АНЭУ-ыг зорих болжээ.
Сэтгэгдэл ( 0 )