Холимог тулаанч Хабиб Нурмагомедовын аав, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов энэ сарын 3-нд өвчний учир нас барсан билээ. Түүнийг төрөлх нутагт нь оршуулсан.
Абдулманап Нурмагомедов Дагестаны Сильди тосгонд төрсөн ч түүнийг багад нь гэрбүл нь улс орноос гаргасан “Уулынхныг хээр талд нүүлгэн шилжүүлэх” хөтөлбөрийн дагуу Кироваул тосгонд нүүн, суурьшсан.
Абдулманап Нурмагомедов тосгондоо САА-ны захирлаар ажиллаж, спорт танхим байгуулан, хүүхэд залууст зааж сургаж байлаа. Тэнд UFC холбооны ирээдүйн аварга Хабиб Нурмагомедов их спортын анхны алхмаа хийсэн юм.
Тосгоны Соёлын ордны захирал Магомедрасул Давудов “Бид гашуудаж, эмгэнэн харамсаж байна. ОХУ-ын өнцөг булан бүрээс хүмүүс манай тосгонд ирж байгаа. Тосгоныхоо нэрийг Кироваулаас Манап болгон өөрчилнө” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )