Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпийн академи /МҮОА/-аас хамтран "Биеийн тамир, спорт-Олимпизм-Хөгжил-COVID-19" сэдэвт эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлыг зарласан билээ.
Тус хурлаар "COVID-19" цар тахлын үеийн болон дараах үе дэх биеийн тамир, спортын салбарт гарах өөрчлөлтүүд, Олимпийн хөдөлгөөний хөгжлийн чиг хандлага, “Токио-2020” олимпийн наадамд бэлтгэх сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологийн шинэчлэлийг тодорхойлох зэрэг олон талт сэдвийн хүрээнд гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачдын илтгэлүүдийг хэлэлцэн шалгаруулах юм.
"Биеийн тамир, спорт-Олимпизм-Хөгжил-COVID-19" сэдэвт эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурал долоодугаар сарын 08-ны өдрийн 11:00 цагт /Улаанбаатар хотын цаг/ "Zoom" платформоор зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 0 )