Японы эмэгтэй чөлөөт бөхийн баг бэлтгэлээ эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Японы эмэгтэй чөлөөт бөхийн баг цар тахлын улмаас гурван сар гаруй тасалдаад байсан бэлтгэлээ эхлүүллээ. Шигшээ баг Токиогийн Үндэсний бэлтгэлийн төвд нэг долоо хоног цугларалтад гарна. Дараа нь сонгомол барилдаан, долоодугаар сарын сүүлээр эрэгтэй чөлөөт багийнхан тус төвд бэлтгэл хийх хуваарьтай байна.

Бэлгэлийн үеэр халдварын эсрэг ариутгалын бүхий л арга хэмжээг авч байгаа ажээ.

Цугларалтад Токиогийн олимпын эрх авсан 4, эрхийн төлөө барилдах 4 бөх дуудагдсан байна. Найман бөх зургаадугаар сарын 16-наас эхлэн өдөр бүр биеийн халуунаа хэмжиж, коронавирусний шинжилгээ өгсөн байжээ.

Бэлтгэлийн танхимд орж байгаа бүх хүн гараа аритугаж, халуунаа хэмжүүлж байна. Бөхчүүдийн борцовкийг ариутгалын шингэнээр байнга ариутгаж байгаа гэнэ. Тамирчдаас бусад бүх хүн буюу дасгалжуулагч, холбооны ажилтнууд бүгд маск зүүх дүрэмтэй.   

Сэтгүүлчид бэлтгэлийн явцыг онлайнаар харах боломжтой.

Японы чөлөөт бөхийн холбооны төлөөлөгч Шигэки Нишигүчи “Одоогийн байдлаар бид сунгалт, ерөнхий дасгалууд л хийлгэж байна. Бие дасаагүй, бэлтгэл ханаагүй үед гэмтэл авахаас сэргийлэн, барилдаан хийлгэхгүй байгаа. Яарах хэрэг байхгүй. Олимп болтол бүтэн жилийн хугацаа байна. Бидний зорилго бол бэртэхгүйгээр хуучин формдоо орох” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top