ЧӨЛӨӨТ БӨХ | ОХУ-ын АШТ 9-р сард болно

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос царх тахал намжсаны дараах тэмцээн уралдааны хувиараа урьдчилсан байдлаар гаргаад байгаа билээ. Оны сүүлээр 12 дугаар сарын 12-20-нд Сербийн Белград хотод насанд хүрэгчдийн ДАШТ зохион байгуулахаар болоод байгаа.

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Замболат Тедеев ОХУ-ын ҮОХ-ны хэвлэлийн албанд ярилцлага өгсөн байна.

-Энэ жил ДАШТ зохион байгуулахаар болсон.

-Зөв шийдвэр. Тамирчид хэзээ тэмцээнд орохоо мэдэж байх хэрэгтэй. Гэхдээ бас халдварын улмаас яг явагдах эсэх нь тодорхойгүй. Зарим улс оронд коронавирусний хоёр дахь давалгаа эхэлчихээд байна. Ямар ч гэсэн бид ДАШТ-дээ бэлтгэнэ. Удаан хугацаанд барилдаагүй, тэмцээнд оролцоогүй нь бөхчүүдэд олон асуудал үүсгэж байгаа.

-Эхний цугларалтаа хэзээ зохион байгуулах вэ?

-Долоодугаар сарын сүүлээр тамирчдад эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн шинжилгээ хийнэ. Наймдугаар сард Новогорск, эсвэл Кабардин Балкарын өндөр ууланд цугларалт эхэлнэ. Оросын тамирчид гурван сар гаруй хугацаанд тусгаарлалтад байлаа. Хөл хорио цуцлагдаад бүгд бэлтгэл хийж эхэлсэн болохоор зай, талбай олоход хүндрэлтэй байгаа.

-Танай шавь нар одоо яаж бэлтгэл хийж байна вэ?

-Бөхчүүд тэдний дасгалжуулагч нартай нь байнга холбоотой байгаа. Бараг бүгд гэртээ бэлтгэл хийж байна. Бөхийн төрөлд хүчтэй тамирчинтай барилдах нь их чухал байдаг. Барилдахгүй бол бэлтгэл хийгээгүй гэж тооцоход болно. Бие даасан бэлтгэл хэзээ ч багийн цугларалт шиг үр дүнтэй байдаггүй.

-Энэ жил дотоодын уралдаан тэмцээн болох уу?

-ДАШТ-д оролцох шигшээ багаа тодруулах ёстой. Есдүгээр сард УАШТ зохион байгуулж, багаа сонгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top