Түүхэнд анх удаа жонидан хүртэл унаад дээд зиндаанд дахин гарч чадсан озэки асан Тэрүнофүжи Японы сэтгүүлчдэд утсаар ярилцлага өгчээ.
Арав хоногийн дараа эхлэх Долоодугаар сарын тэмцээнд бужигнуулах бодолтой байгаагаа хэлжээ.
Тэрүнофүжи “Өнөөдөр өглөөний бэлтгэл дээр маэгашира, жюүрёогийн бөхчүүдтэй 20 удаа барилдлаа. Гэмтлээ сэдрээхгүйн тулд эргэн ирэлт хийснээс хойш бэлтгэл дээр арав л барилдаж байлаа. Гэхдээ бага багаар биеэ ачаалалд дасгахгүй бол болохгүй. Хөл хорионы үеэр өөрийнхөө урьд өмнөх барилдааны бичлэгийг үзэж өнгөрөөсөн. Уйдталаа үзсэн. Түрүүлж байсан үеийнхээ бичлэгийг үзэхээр сэтгэл сэргэдэг. Гадагшаа гарч болохгүй байсан ч стресс хуримтлагдсан зүйл үгүй. Коронавирус тусчихвал эргэн тойрны хүмүүстэй гай болно. Бас хичээж зүтгэж байж, дахин дээд зиндаанд гарчхаад халдвар авчихвал тэнэг хэрэг гээд гарах тухай бодоогүй. Доошоо унасан маань том туршлага болж өгсөн. Хичээл сургамжийн үе байлаа. Токиогийн олимпоос өмнө дээд зиндаанд дахин гарна гэсэн зорилго тавиад байсан. Одоогийн зорилго бол дээд томчуудтай гар зөрүүлэх” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Hun muulj yavsanii chiny gai. Sain surgamj avsan gej naidii.
bodol sanaa chin buruu bol huch chadal chin bas l buruu.Ehleed hun bol
Амжина аа хайр аа.
амжих уу