Улсын наадамд өнгөнд уралдах морьдын АЗАРГА, ИХ НАСНЫ ТААВАР

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Энэ жилийн Улсын баяр наадамд өнгөлөх азарга, их насны морьдын таавар.

Азарга
 

1. Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга. Энэ жилийн урд 61-ын гармын дунд сунгааны өнгө авсан. /Хурдан морины олимп “ИХ ХУРД-8” уралдааны азарганы түрүү/

2. Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, ААУ Н.Доноодойн хээр азарга АХ-ын 95 жилийн ой, 2016 онд даага түрүүлсэн. Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул Амгалангийн Мэндбаярын унаган адуу.

3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат О.Батбилэгийн хүхээ халзан АХ-ын 98 жилийн ой баяр наадмын аманхүзүү, АХ-ын 98 жилийн баяр наадмын түрүү магнай, “ИХ ХУРД-8” уралдааны аманхүзүү, энэ зуны улсын баяр наадмын Дорнод аймгийн дунд сунгааны аманхүзүү

4. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, ААУ Нямын Баттөмөрийн хонгор азарга. АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аманхүзүү, 2019 оны Баянхонгор аймгийн наадамд аманхүзүү, АХ-ын 98 жил, Булган аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилд аманхүзүүд хурдлаж байсан.

5. Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга гэсэн азрагнуудыг уяачид, морь сонирхогчид нэрлэж байна. Мөн Монгол улсын Тод манлай уяач, Төв аймгийн Баянцагаан сумын Д.Даваахүүгийн Саран хонгор, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Эрдэнэбатын хонгор, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар гэсэн азаргануудыг нэрлэж байна.


Их нас
 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрахын хонгор халзан морь. Энэ жил долоон настай нийлж байгаа морь. АХ-ын 98 жил соёолон насны түрүү магнай, “ИХ ХУРД-8” уралдааны айргийн дөрөв. Урд 61-ын гармын дунд сунгааны аманхүзүү.

2. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул Цэрэндоржын Мөнххуягын янзага зээр морь. АХ-ын 98 жил соёологын уралдааны аманхүзүү, АХ-ын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын 98 жилийн ойд аманхүзүү, “ИХ ХУРД”-8 уралдааны аманхүзүүд хурдалсан.

3. Баянхонгор Бууцагаан Нямын Баттөмөрийн хар морь, АХ-ын 98 жилийн ой баяр наадамд айргийн дөрөв, Булган аймгийн 80 жилийн ой айраг, 2019 оны Баянхоншор аймгийн баяр наадамд айраг.

4. Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын зээрд морь. “ИХ ХУРД-8” уралдааны шигшмэл хурдан морины уралдааны айргийн дөрөв, Урд 61-ын гармын дунд сунгаанд өнгө авсан.

5. Ховд аймгийн уугуул Ц.Чингисийн 2019 оны Хотгойдын хурд-4 уралдааны түрүү буурал морь, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Ганбаатарын АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд айргийн тавд хурдалсан мэнгэт хүрэн морь, Хотгойдын хурд-4 уралдаанд аманхүзүүнд хурдалсан хүрэн морь, АХ-ын 98 жилд айрагддаг Хоохорын Бадамсүрэнгийн хээр морь тэргүүтэй морьдыг таамагт дэвшүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top