Харцага О.Хангай, Н.Түвшинбаяр нар өвдөг шороодлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжлэн явагдаж байна.
 

Гурвын даваанд наадмын түрүү бөхийн тааварт түрүүнд бичигдэж байсан Улсын харцага О.Хангай өвдөг шороодсон нь хамгийн том сэнсаац байлаа.

Энэ даваанд том цолтой бөхчүүдээс:

Дархан аварга Г.Өсөхбаяр нутгийн арслан О.Мөнх-Эрдэнэд, Улсын арслан Д.Ганхуяг нутгийн заан Л.Батсайханд, Улсын арслан Д.Азжаргал аймгийн арслан Ж.Алтаншагайд, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэд, Улсын гарьд М.Баяржавхлан аймгийн арслан О.Цэцэнцэнгэлд, Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Б.Зоригтбаатарт, Улсын Гарьд И.Доржсамбуу цэргийн арслан  Г.Жамбалдоржид, Улсын Заан Н.Түвшинбаяр улсын начин Б.Бадамсүрэнд, Улсын харцага О.Хангай аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодоод байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top