Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морьдын уралдаан тун сонирхолтой болж барианд орлоо. 184 соёолон бүртгүүлснээс 78 хасагджээ.
Түрүүлж, айрагдсан хурдан үрээнүүдийг танилцуулъя
- Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн халтар. Уралдаанч Б.Бат-Оргил
- Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан. Уралдаанч Н.Отгонболд
- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Батболдын сартай хээр. Уралдаанч О.Лхагва
- Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн хээр. Уралдаанч С.Эрхэмбаяр
- Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор. Уралдаанч Э.Энхбаяр нар айрагджээ
Сэтгэгдэл ( 0 )