Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос накагава дэвжээг хаах шийдвэр гаргалаа. Накагава ояката бэлтгэл дээр шавь нараа үг хэлээр доромжлох, зодох зэргээр хүчирхийлэн дэглэдэг байсан нь илэрчээ.
Тус дэвжээний нэгэн бөх бэлтгэл дээрх дэглэлтийг гар утсаараа бичиж, холбоонд мэдэгдсэнээр энэ хэрэг илэрсэн юм. Холбооноос Накагава дэвжээний бөхчүүдээс хэрэг явдлыг тодруулахад ояката өдөр бүр бөхчүүдээ зодож жанчдаг байсан нь тогтоогдсон байна.
Дэвжээг хаах шийдвэр гарсан тул тус дэвжээний 9 бөхийг өөр дэвжээнд хуваарилна. Гэхдээ бүгдийг нь нэг дор хүлээн авах дэвжээ байхгүй байгаа тул тараан хуваарилах шинжтэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Дээрэлхүү новшнууд чөтгөр лүүгээ тонилбол таарна.