Ц.Тэмүүжингийн хул даага түрүүллээ

2020 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Дааганы уралдаан өнөөдөр боллоо. Даага насанд 242 бүртгүүлснээс 41 даага уралдахаар болсон билээ.

Тэргүүн магнайд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Тэмүүжингийн хул даага давхиж, аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага иржээ.

Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын харьяат Монгол Улсын манлай уяач Т.Батцоожийн хээр даага, айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хул даага, Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Онолбатын хонгор халзан даага тус тус хурдаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top