Цэргийн арслан Т.Дүгэрдорж энэ жилийн анхны начин боллоо

2020 оны 07 сарын 12

Завхан аймгийн Отгон сумын харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж энэ жилийн анхны начин боллоо. Т.Дүгэрдорж өөрийн багш Б.Гончигдамбаар тав давж, Улсын начин цол хүртлээ.

Төв аймгийн арслан Д.Хүдэрбулга Улсын заан Б.Батмөнхөөр, тунасан хоёр аймгийн арслангийн барилдаанд давсан Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Орших нар Улсын начин цол авлаа.

Булган аймгийн арслан Х.Цогтгэрэл Улсын аварга Г.Эрхэмбаярыг давж, Улсын начин цолны болзол биелүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top