Нэг УЛСЫН ЗААН цолтон төрсөн долоогийн давааны дүн

2020 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.
 

У.АВ Н.Батсуурь (Ув)           У.Н Ц.Одбаяр (Өм)  

У.АР П.Бүрэнтөгс (Ув)         А.А Б.Бат-Орших (БХ)

У.АР Р.Пүрэвдагва (Ар)       У.Х М.Бадарч (Ар)   

У.З Б.Пүрэвсайхан (Хо)       А.А Б.Зоригтбаатар (Ар)

Улсын аварга Н.Батсуурь зүүн давхар шуудагны барьцнаас мушгиад Улсын начин Ц.Одбаярыг даван, их шөвөгт үлдлээ.

Аймгийн арслан Б.Бат-Орших Улсын арслан П.Бүрэнтөгсийг өхийлдөөд, дутуудахад нь зайлах гэж оролдоод даруулчихлаа. Арслан даваа болгонд л хурдан шуурхай барилдаж байна.

Улсын Заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Зоригтбаатарыг сэнжний барьцнаас хонгодож ороод суйлж давлаа. Улсын Заан цолоо хамгааллаа.  

Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын Харцага М.Бадарч нар их удаан 40 гаруй минут барилдлаа. Шоо хаяж, харцагын талаар барилдах болсон. Р.Пүрэвдагвад сануулга өглөө. Харин барилдаан эхлэнгүүт М. Бадарч давж, Улсын зааны болзол хангалаа.

Монгол Улсын Заан

Архангай аймгийн Цэнхэр сумын Улсын харцага М.Бадарч

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top