Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын эрлийз бага насны морьдын уралдаан Хүйн долоо худагт боллоо.
Уралдаанд 136 үрээ бүртгүүлснээс Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ж.Болдын сартай хул даага түрүүлж, Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Н.Батболдын хар даага аман хүзүүнд ирлээ.
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага
Айргийн дөрөвт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат C.Батбаярын хүрэн даага
Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хээр даага тус тус хурдаллаа.
Сэтгэгдэл ( 0 )