П.Бүрэнтөгс түрүүлж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Увс аймгийн хоёр хүчтэн шалгаран үлдлээ.

Увс аймгийн Ховд сумын уугуул Улсын аварга Н.Батсуурь 2018 оны наадамд түрүүлж, 2019 оны наадамд үзүүрлэсэн. Гэхдээ өнгөрсөн жилийн түрүү бөхөөс допинг илэрсэн. Энэ жил түрүүлбэл Даян аварга цол хүртэхээр болоод байгаа. Сүүлийн 3 жил дараалан наадмын үзүүр түрүүнд шалгарч байгаа. 

Харин Улсын арслан Увс аймгийн Давст сумын уугуул П.Бүрэнтөгс 2012 онд аймгийн арслан цолтой байхдаа түрүүлж байсан. Түрүүлвэл Улсын Аварга хэмээх эрхэм цол хүртэх болно.

Хоорондын барилдааны харьцаа 2-1 арслан тэргүүлж байгаа аж. Энэ удаад аварга өмнө нь удаан барилдсан тул илүү цуцсан байлаа. Харин арслан ихэнх барилдаанаа түргэн шуурхай дуусгасан.   

Арслан шахаж, аварга ухарсаар 10 минут өнгөрлөө. Ингээд саналаараа шодож барилдахаар боллоо. Сэнжиг, дан, давхар шуудагны барьц авч, барилдсаны эцэст П.Бүрэнтөгс түрж хөөн давж, Улсын Аварга цол хүртлээ. 
 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наадам(202.179.26.148) 2020 оны 07 сарын 16

Улсын наадам онцгүй боллоо. Аймаг сум оркуудын наадам үзэгчтэй бол арай дээр болсон байж магадгүй. Ямар ч мэдээлэл алга байна. Үер усны мэдээлэл харин ирээд байна.

0  |  0
Зочин(122.201.21.250) 2020 оны 07 сарын 14

Saikhan Mongol er ene Burentogs daruukhan AMJILT !

0  |  0
Зочин(122.201.21.250) 2020 оны 07 сарын 14

Saikhan Mongol er ene Burentogs daruukhan AMJILT !

0  |  0
Зочин(122.201.21.250) 2020 оны 07 сарын 14

Saikhan Mongol er ene Burentogs daruukhan AMJILT !

0  |  0
Zail buh nertei yavd(142.117.55.116) 2020 оны 07 сарын 14

Muuhai huiten caraitai, guzeeger chirsen, munag balmad huchees uur yu ch medehgui uhernuudiin neg l bn. Tiim l huchtei um bol delhiin, olimpiin avarga bol buh nertei shimegch huvalznuud min. Ta nar chadahgui ldee, shalnii alchuur l bolno. Heden huuhed, emegteichuud, oopoosoo sul humuusd deerelhuu nohoinuudaa. Xarxaas nud corsmoop

1  |  1
zochin(98.206.15.23) 2020 оны 07 сарын 13

Arhangain devjeeg neg shulegch terguuleheer yaj anjilt uzuulehevdee.Deer n ner tur muutai surjin huneer buhiin devjee tolgoiluulahaar oilgomjtoi.Uvsiin devjee bol sahilga battai, hariutslagatai, shinjleh uhaanch beltgeltei, deer n halhuudaas iluu amjilt garfana gesen hatuu setgelzuitei uchir Arhangaihnaas hol iluu tasarsan .

0  |  0
Про(202.126.88.229) 2023 оны 03 сарын 12

Новшын хазгай хэлтэй малнууд халхын дэвжээнээс зайлбал таарна

1  |  5
Заагч(202.179.31.252) 2022 оны 03 сарын 01

Бүрэнтөгс түрүүлж аварга боллоо зүтгэл тэмцэлд амжилт ололт байдгийг харууллаа баяр хүргэе.

1  |  3
Зочин (103.212.118.133) 2020 оны 07 сарын 14

Увсын бөхийн дэвжээний тэргүүн үнэхээр ухаантай,алсын хараатай, бодлоготой хүн ажээ. Харин Архангайн Бөх билэгт дэвжээний тэргүүн бол.... Хэлэх үг ч алга.

0  |  1
токио хотоос(103.26.193.224) 2020 оны 07 сарын 15

Бүрэнтөгсдөө баяр хүргэе.

2  |  2
токио хотоос(103.26.193.224) 2020 оны 07 сарын 15

Баяр хүргэе!

2  |  2
Yum (64.119.27.17) 2022 оны 03 сарын 01

Увс нутагынхан энэ залуугийн ачаар Жавхлангийн дууг сонсох нь...,

1  |  3
Top