Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Удирдах товчооны сонгуульд өрсөлдөгчдийн нэр тодорхой болжээ.
ДБНХ-ны сонгууль ирэх есдүгээр сарын 6-нд Белградад болох товтой байгаа. Сонгуулиар холбооны шинэ ерөнхийлөгчийг мөн сонгоно. Шинэ дүрэм ёсоор нэг хүн ганц удаа л дахин сонгогдох боломжтой. Одоогийн тэргүүн Ненад Лалович (Серби) 2014 онд сонгогдож байсан. Лалович дахин нэрээ дэвшүүлсэн, түүнтэй өрсөлдөх хүн гарахгүй бололтой.
Удирдах товчооны зургаан орон тоонд 14 хүн өрсөлдөж байна.
Одоо товчоонд ажиллаж байгаа Михаил Мамиашвили (ОХУ), Марина Ди Буссоло Пелликоне (Итали), Ахролджан Рузиев (Узбекистан), Педро Гама Филью (Бразил), Фуат Мескут (Марокко) гэсэн таван хүнээс гадна шинээр Дина Харенко (Украин), Хамид Сориан (Иран), Лучио Канева (Итали), Эдишер Мачаизе (Гүрж), Дон Райан (Канад), Даниэль Игали (Нигер), Жонни Замбрано (Эквадор), Марко Корпела (Финланд), Ян Карснак (Словак) нар нэрээ дэвшүүлжээ.
ДБНХ-ны Ерөнхийлөгч, Удирдах товчооны гишүүд зургаан жилийн хугацаагаар сонгогддог билээ.
Сэтгэгдэл ( 0 )