ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

2020.08.05 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 17

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААН ЛУУ ӨДӨР

  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 05.34-20.22
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Ус

Аргын тооллын 8 сарын 5, Буд гараг. Билгийн тооллын 17, Чөдөр одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top