ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

2020.08.12 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 23

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САРЫН ТАВАН ШАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 05.44-20.11
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Огторгуй

Өвчнийг таслах, хуран үйлдэхүй, үсэг зурхайд суралцах, бэр буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Түүнд төрсөн хүмүүн найман хоног, найман сар, найман жилд эс үхвэл үнэн өгүүлэгч,дээд мэдэлтэн, мэргэн ариун явдалт, амьтанд туслагч нэгэн болно. Наян найм хүрч наслана гэж номлосон. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Хулгайд алдвал хулгайч нь шар цайвар царайтай, хулгай дээрэмд баясагч, муу хувцас өмссөн тэр хүмүүн зүүн зүгт аваачаад яргачинд өгсөн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Нохой уливал хааны үйлийг үйлдэх хэрэг гарна. Хэрээ дуугарвал улай үзюү. Тагнай эрвэгнэвэл гэрт үзэсгэлэн болно. Бүх бие таталзвал эд олох болно. Шилбэний мах татвал буянтай болно.

Аргын тооллын 8 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын давхарласан 23, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top