ЗХУ-ын нийслэл Москвад болсон олимпын наадмын 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ ойг тохиолдуулан ОХУ-ын ҮОХ-ноос алдарт тамирчин Анатолий Белоглазовтай уулзан, ярилцжээ. Анатолий Москвагийн олимпын чөлөөт бөхийн 52 кг-ийн жинд түрүүлсэн бол түүний ихэр Сергей 57 кг-д түрүүлж байлаа.
-Москвагийн олимпиос сэтгэлд тань үлдсэн хамгийн сайхан дурсамж юу вэ?
-Мэдээж эх орондоо болсон олимпдоо алтан медаль авсан маань хамгийн сайхан дурсамж. Бид маш их бэлтгэсэн. Москвад бидний гол өрсөлдөгч, дэлхийн бүх шилдэг бөх ирсэн байлаа. 1980 онд Сергей бид хоёр 24 нас ч хүрээгүй байсан. Дэргэд минь багын шүтээн хашир, ахмад тамирчид хамт бэлтгэл хийгээд л. ЗХУ-ын шигшээ багт багтана гэдэг маш хэцүү байсан цаг. Олимпын багт орсон минь ч бас сайхан дурсамж болон үлдсэн.
-Олимпын нээлтийн ажиллагаанд оролцсон уу?
-Чөлөөтийн баг Минскийн ойролцоо бэлтгэлийн баазад байсан тул бид зурагтаар л харсан. Манай шигшээ чөлөөт бөхийн тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө олимпын тосгонд байрласан.
-Хаалтын ёслолд?
-Оролцсон. Тамирчид гадаад орнуудын төр засгийн удирдагчдын ойролцоо суусан. Би Леонид Ильич Брежневийн дэргэд шахуу суусан гэж байгаа. Хаалтын ёслол дээр манай олимпын шигшээ багийн дунд нэг монгол байсныг хүмүүс анзаараагүй байх. Миний жинд барилдсан Нанзадын Бүргэдээ төөрөөд суудлаа олдоггүй. Хэл мэдэхгүй. Жингийн андаа орхилтой биш би дэргэдээ авч суулгаж байлаа.
-Хамгийн хэцүү барилдаан?
-Дээр хэлсэн Монголын Н.Бүргэдээ хамгийн хэцүү өрсөлдөгч байлаа. Н.Бүргэдээ тэр үед самбо бөхийн дэлхийн аварга болчихсон байсан. Монголчууд үндэсний бөхтэй. Үндэсний бөх нь дандаа босооогоос барилддаг. Тийм болохоор барилдахад их хэцүү байлаа. Оноо авахаар л Н.Бүргэдээ тэнцүүлчихнэ. Хэвтээ байдалд оруулах гэхээр гарчихна. Тун шаргуу бөх. Яаж ч дайрсан, хамгаалаад л. Гэсэн ч би ялж чадсан. Н.Бүргэдээг ялсныхаа дараа финалын барилдаанд бол зовох юмгүй нэг амьсгаагаар л ялсан.
-Маргааш нь Сергей бас олимпын аварга болсон.
-Бид хоёр ямар ч тэмцээнээс ижил медальтай харьдаг. 1975 оны залуучуудын ДАШТ-ээс л би алт, Сергей мөнгөтэй буцаж байсан юм. Москвад түрүүлээд би алтан медалиа тэр дор нь мартаж, Сергейг дэмжиж эхэлсэн. Хэрэв тэр түрүүлээгүй бол би аварга болсондоо баярлахгүй байх байсан.
Сэтгэгдэл ( 9 )
Ах dvv белаглазов ууд
бүргэдээ хамгийг сэргэлэн бөх
Сергейг анх манайд ирэхэд нь Оюунболд ялж байсан
Бүргэдээ монголд болсон 1 тэмцээнд Якутын бөхөд гарч ирэнгүүтээ цэвэр тавиулж билээ. Би хүүхэд байхдаа үзэж байсан юм.
Бүргэдаа ах бол шөрмөстэй хурц бөх байсан. Заримдаа инээдтэй үйлдэл их гаргадаг байв. Хазна хайрна, нөгөөхийг нь базна, үдээстэйгээ ноцолдоод суучихна. Жаахан даруулгагүй байсан байж магад. Хүний арга эвийг олдог байсан бол олон том тэмцээнд явах байсан. Сүүлд улс төр лүү орж шал дэмий хэд хэдэн удаа нэр дэвшсэн. Хайран мөнгө л болсон байх. Белоглазовт том үнэлэгдэж байж, аргагүй ээ аргагй.
Бүргэдээ ч бөх болоогүй бол аулгайч хулигаанаар дуусах байсан. Мөн ч их дарагдсандаа 28, 29 хүрч шигшээд орж ирсэн гэхэд бас сайн л үзсэн Хөх харчуудын нэг.
Burgedee Govi-Altain huduunii jaahan huu baisan daa
Burgedee, Oyunbold ednuus bol domog bhgui yu.
Ихэр Белоглазав гэж домгууд шүү дээ.