Монголын эмэгтэй даамчид аваргын төлөө тоглоно

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” багийн онлайн тэмцээн 2020.06.15-2020.08.15-ны хооронд 2 сарын турш үргэлжилж дүнгээ гаргах юм.

Анх удаа зохиогдож буй энэхүү багийн онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг тамирчид оролцож байгаагаас манай улсын шилдэг эмэгтэй тамирчдаас бүрдсэн баг БНХАУ-ын багийг хожиж шилдэг 4-т шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл өнгөрсөн Даваа, Мягмар гарагт дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нарын бүрэлдэхүүнтэй ОХУ-ын багтай оноолт таарч 4:4, 7:1 гэсэн оноогоор хоёр удаагийн халз тоглолтод илүүрхэн ялж аваргын цомын төлөө Беларусь улсын багтай тоглохоор шалгарч үлдлээ.

Аваргын төлөөх тоглолт 2020.08.14, 15-нд 23.00 цагаас [www.lidraughts.org](http://www.lidraughts.org/) сайт дээр явагдана.

Тэмцээний журмын тухай товчхон тайлбар хүргэе. 11 баг тойргоор 10 өрөг тоглож өрсөлдсөний дараа 6 баг шалгарч үлдсэн. Эндээс 1, 2 байрт шалгарсан ОХУ, Украйны баг шууд хагас шигшээд тоглохоор болж, үлдсэн 4 баг нь хасагдах журмаар өрсөлдөхөд Монгол-БНХАУ 14:2, Беларусь-Латви 9:7 гэсэн харьцаагаар тус тус ялсан юм.

Хагас шигшээ болон шигшээ тоглолтуудад Teamviewre, Jitsimeet программуудыг ашиглан тоглогчийн тоглож буй компьютерийн дэлгэц, тоглогчийн нүүр, орчны дуу чимээг камерын хяналтад шүүгч нар давхар хянан явуулж байна гэж Монголын даамын холбооноос мэдээллээ.

Тойргийн тоглолтын дүн: [https://results.fmjd.org/…/tournament_table_acc_places_team…](https://results.fmjd.org/…/tournament_table_acc_places_team…)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sudlaach(202.131.233.190) 2020 оны 08 сарын 12

Беларусийг өмнө нь ялж байсан туршлагатай даа. Манай бүсгүйчүүд...\nЯлчих байхаа.

0  |  0
ДАШ(192.82.77.35) 2020 оны 08 сарын 12

ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХАЛУУН БАЯР ХҮРГЬЕ, АВРАГА БОЛООРОЙ. ТА НАР МИНЬ ЧАДНА ШҮҮ.

0  |  0
Top