Монгол улсын Ардын багш, Гавьяат тамирчин, өсөх идэр начин, “Москва-1980” олимпын наадмын жүдо бөхийн анхны мөнгөн медальт, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч агсан Цэндийн Дамдингийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг түүний төрсөн нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвд байгуулахаар төлөвлөж байна.
Ц.Дамдин багшийн гэр бүлээс санаачилсан уг төслийг Баян-Адарга сумын удирдлагууд дэмжиж, алдарт тамирчин, олимпын зүтгэлтний дурсгалын хөшөөг босгохоор хамтран ажиллаж байна.
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ нь эх орныхоо нэр хүндийг олимп, дэлхийн тавцнаа мандуулсан суут тамирчин, олимпизмийн нэрт зүтгэлтэн Ц.Дамдин багшийн дурсгалыг мөнхжүүлэх их үйлсэд нэгдэж, энэхүү сайхан үйл хэрэгт хандив өргөх аяныг зарлаж байна.
Спорт-олимпизмийн төлөө хамтран ажилладаг байгууллага, спорт холбоод, компани, хувь хүмүүсийг уг аянд нэгдэхийг уриалж байна.
САЙН ҮЙЛ БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Хандив өргөх данс:
Хаан Банк - 5031304122 /Пунцагийн Алимаа (Гэргий)/
Холбогдох утас - 99252688
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
Сэтгэгдэл ( 3 )
Гуцоо чи...
Хандиваар яах юм бэ БатЭрдэнэ гишүүн төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөнөөс жоохоон гаргачихад л болно ш дээ. Төсвийн ихэнх нь төсөл тендер нэрээр хувь хүмүүсийн шуналыг дарахад ашиглагдаж сураггүй алга болдгоо гэж байгаа!!!
Москвагийн Олимпыг ямар дэлхийн Олимп гэдэг юм. 10 соц. орны цугларалт байсан. АНУ-ын Лос Анжелест 150-аад орны жинхэнэ Олимп болсон байдаг. Гүүглээс хар.