Япон жүдочид хандивын аян зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Өнгөрсөн сард Японы Күмамото мужид болсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас маш их хохирол учирсан билээ.

Ирэх жил болох Токиогийн олимпын шигшээ багт багтаад байгаа жүдочид жүдоги, бүс, цамцаа дуудлага худалдаагаар зарж, гамшигт өртсөн бүс нутагт хандив өргөх аяныг зохион байгуулж эхлээд байна.

Дуудлага худалдаа энэ сарын 10-24 хүртэл гурван удаа явагдах юм. Эхний дуудлага худалдаагаар Хифүми Абэгийн ДАШТ-д өмссөн, гарын үсэгтэй жүдоги 1300 ам.долларын үнээр зарагджээ. Аянд Шиничи Шинохара, Иноүэ Коосэй, Ясүхиро Ямашита нар мөн нэгдээд байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top