Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хүн төрөлхтний спортын хамгийн том баяр Зуны олимпын наадам нэг жилээр хойшилсон билээ. ОХУ-ын “Весь спорт” агентлагаас “Болоогүй олимп” гэсэн уран зөгнөл, судалгаа, шинжилгээний төсөл хэрэгжүүлж байна. Тус агентлагийн спортын шинжээч Дмитрий Туленков Токиогийн олимп энэ жил болсон бол яах байсныг уран зөгнөл, баримт нотолгоо хослуулан тайлбарлаж байгаа юм.
“Токио 2020” олимпын наадамд монголчууд бид жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийг өргөлт гэсэн төрлүүдэд хамгийн их найдвар тавьж байгаа билээ. Дээрх төрлийн алинд нь ч олимпын аварга төрөх бүрэн бололцоотой.
Тэгвэл Дмитрий Туленков манай багийг “Токио 2020” олимпын наадмыг 1 алт, 2 хүрэл медальтай өндөрлүүлж, багийн дүнгээр 54 дугаар байрт шалгарна гэж таамагласан байна.
Олимпын алтан медалийг эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 68 кг-ийн жинд Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эх орондоо авчрах гэнэ. Харин үлдсэн хоёр хүрэл медаль нь жүдогийн шигшээ багийнх.
С.Батцэцэг шигшээ барилдаанд Украины Алла Черкасоваг илт давуу ялж, 2012 оны олимпын хүрэл медалиа алтан шаргал өнгөөр солих юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн Дистриа Красникид ялагдаж, харин эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн Японы Ёширо Марүямад унаснаар хоёулаа олимпын анхны медалиа энгэртээ зүүх гэнэ.
60 кг-ийн жингийн финалд Рюүжү Нагаяма Казахстаны Елдос Сметовыг ялсан бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Фүна Тонаки косово бүсгүй Красникиг дийлсэнгүй. Ингэснээр япончуудын төрөлх нутагтаа үндэсний спорт болох жүдогоороо бүх жинд аварга болох хүсэл нь биелэхгүй. 48 кг-ийн гол од, дэлхийн хошой аварга Украины Дарья Белодед анхны олимпиосоо хүрэл медальтай нутагтаа харих нь. Монголын иргэн болсон Ираны жүдоч Саид Моллай энэ удаад медаль хүртэж чадахгүй гэнэ.
XXXII Зуны олимп. Токио (таамаглал)
Жүдо
Эмэгтэй 48 кг
1. Дистрия Красники (Косово).
2. Фүна Тонаки (Япон).
3. Дарья Белодед (Украин), М.Уранцэцэг (Монгол).
Эмэгтэй 52 кг
1. Юта Абэ (Япон).
2. Майлинда Келменди (Косово).
3. Амандин Бушар (Франц), Шарлин Ван Сник (Бельги).
Эрэгтэй 60 кг
1. Рюүжү Нагаяма (Япон).
2. Елдос Сметов (Казахстан).
3. Лухуми Чхвимиани (Гүрж), Роберт Мшвидобадзе (ОХУ).
66 кг
1. Ёширо Марүяма (Япон).
2. Важа Маргвелашвили (Гүрж).
3. Г.Хэрлэн (Монгол), Нихат Шихализада (Азербайжан).
Чөлөөт бөх
Эмэгтэй 68 кг
1. С.Батцэцэг (Монгол).
2. Алла Черкасова (Украин).
3. Тамира Менса (АНУ), Кумба Ларрок (Франц).
Багийн дүнгээр АНУ-ын шигшээ 37 алт, 32 мөнгө, 31 хүрэл медальтайгаар тэргүүлж, Хятадын баг 36 алт, 25 мөнгө, 25 хүрэл медальтай удаалж, Японы шигшээ эх орондоо болсон олимпод 30 алт, 27 мөнгө, 22 хүрэлтэйгээр гуравт шалгарах таамаглалыг спортын шинжээч Дмитрий Туленков гаргажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ene barahgui Orhon bol baaraagui alt bsan umdaa naadah hugshirchihsuun Nasanburmaa barildaanii aguulga saitai hurel avchih bh
-60-д Такота аварга барилданс -66-д хээ барилдах нь шийдэгдээгшй өчигдөр Хэрлэн хэррхэн савуулж байгааг хар тэгэхээр таамаг зарим нь нилээд худлаа байх. Одоогоор Билодидыг дийлэх Япон бол байхгүй. Батцэцэг Уранцэцэг 2 медальтай гэхдээ ингэж сэтгэл зүйгээр даоамтлах нь бас буруу шүү
Олимп болохгүй ээ.