ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахаас татгалзах өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

2020.08.14 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 25

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САРЫН ГУРВАН ХӨХ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
 

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 05.46-20.07
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Уул

Аргын тооллын 8 сарын 14, Сугар гараг. Билгийн тооллын 25, Гөрөөсөн толгой одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top