Чөлөөт бөх: Симеон Штерев ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээг удирдана

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 15

Казань хотод ОХУ-ын эмэгтэйчүүдийн улсын аваргын тэмцээнийг зохион байгуулах хороо хуралдаж, тэмцээн болон шигшээ багийн шинэ дасгалжуулагчийн асуудлыг хэлэлцлээ.

УАШТ тавдугаар сард Татарстанд болох байсан ч цар тахлын улмаас хойшилсон. Харин эмэгтэйчүүдийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Магомед Алиомаров коронавирусээр нас барсан билээ.

Хорооноос улсын аваргын тэмцээнийг Казаньд ирэх есдүгээр сарын 26-27-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Нийт 10 жинд8 ДАШТ-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм.

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар болгар мэргэжилтэн Симеон Штерев томилогдлоо. Тэрбээр өмнөх дасгалжуулагч Магомед Алиомаровын туслахаар ажиллаж байсан. Түүний хүү Никола Штерев мөн коронавирусээр амиа алдсан.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Омар Муртузалиев ”Эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчийн ажилд орох хүсэлтэй маш олон хүн байлаа. Алдар хүндтэй олон хүнээс санал ирсэн ч бид хашир мэргэжилтэн Симеон Штеревийг сонгосон. Тэр бол Болгараас гадна Грек, Азербайжан, Хятадад ажиллаж байсан хүн. Багаа ч сайн мэднэ. Түүний үүрэг бол Токиогийн олимпын эрх авах” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Одоогийн байдлаар ОХУ-ын эмэгтэй шигшээ баг олимпын ганцхан эрхтэй (Екатерина Полещюк, 50 кг) байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top