UFC холбооны аварга Хабиб Нурмагомедов энэ сарын 14-нд хэвлэлийн хурал хийлгэж, аавынхаа нас барснаас хойш анх удаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хабиб аравдугаар сарын 24-нд Жастин Гэтжитэй бүс хамгаалах тулаанаа хийхээр болоод байгаа билээ. Ингээд түүний хэлсэн онцлох үгүүдийг танилцуулья.
–Гэтжиг би эртнээс мэднэ. Жин хасч байхад надад тусалдаг байсан залуу. Надад түүнд дургүй байх шалтгаан байхгүй. Түүнийг хүндэлдэг. Түүний сул тал бол хурдан ядардаг. Тийм болохоор ядраахын тулд нь хөлд нь байнга орох болно. Тулааныг аль болох удаан үргэлжлүүлбэл тэр өөртөө итгэх итгэлээ алдах юм. Гэтжи тулааны эхэнд тун сайн байдаг, тэсрэлттэй. Хэвтээд оруулж чадахгүй байсан ч асуудал байхгүй. Босоогоос зодолдсон ч би өөртөө итгэлтэй байна. Тэр босоод Конороос илүү гэж бодохгүй байна.
- Конортой дахин тулалдах уу гэж үү? Гэтжигийн дараа би Порьег ялсан хэнтэй ч тулалдсан бэлэн байна. Макгрегор эсвэл Фергюсон ч бай. Та хоёр эхлээд Дастинг ялчих. Хэрэв Сен-Пьер эргэн ирэх юм бол би түүнтэй гар зөрүүлэхийг хүсэж байна. Аав минь намайг түүнтэй тулалдахыг мөрөөддөг байсан. Фергюсонтой хэзээ нэгэн цагт заавал тулалдах юм шиг сэтгэл надад төрдөг.
- Конортой өстөн биш болсон уу гэж үү? Спортоос гадна хүний харилцаа гэж бий. Аавд минь эрүүл энхийг хүсэхэд ямар ч хүнд таатай санагдана.
- Мейведертэй болон өөр хэн нэгэнтэй боксын дүрмээр тоглох санал надад хэд хэд ирсэн. Хэрэв UFC зөвшөөрөхгүй бол торгуулийг нь төлье гэж ч хэлж байлаа. Сонирхолтой санал ч би одоо UFC холбоотой гэрээтэй байгаа.
– Аав бид хоёрт хийхээр төлөвлөсөн зүйл маш их байсан. Би одоо ч аавынхаа тэмдэглэлийн дэвтрийг уншдаг. Түүний үйл хэргийг үргэлжлүүлнэ. 2200 метр өндөрт сургууль байгуулна. Жуулчид ирж очдог газар болох юм. Би бүх зүйл Бурханы тааллаар болдог гэж итгэдэг. Аав минь ч Бурханы тааллаар яваад өглөө. Шүтлэг итгэл минь намайг энэ зовлонг даван туулахад их тус болж байгаа.
-Надад бизнес бий. Бага багаар ахиулна. 3-4 жилийн дараа би 200-300 ажлын байр бий болгоно. 13 жил тосгонд амьдарсан тул хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэнэ. Өөрийгөө тамирчин, дасгалжуулагчийн ажлаар хязгаарламааргүй байна.
-Олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэхээ яагаад болив гэж үү? Хэллээ гээд олон хүнд шүүмжлүүлнэ. Гэхдээ дандаа чимээгүй байж болохгүй. Хамгийн гол нь миний хэлсэн үг ашигтай байх ёстой. Хэн нэгэнд гайтай бол хэлээгүй нь дээр. Хоёр жилийн өмнө би байнга олон нийтийн сүлжээнд бичдэг байлаа. Одоо цөөрсөн.
-Дагестанд ажилгүйдэл их байна. Надаас маш олон хүн мөнгө гуйдаг. Хүмүүст ажлын байр хэрэгтэй байна. Намайг Дагестаны ерөнхийлөгч болоход тохирно гэж хүмүүс бичдэг. Харин би хүн болгон өөрийн байранд байх ёстой гэж үздэг. Би бүх амьдралаа спортод өнгөрөөлөө. Улс орныг удирдахад мэргэжлийн хүн хэрэгтэй.
-Рэп дуучдад дургүй гэж олон хүн шүүмжилсэн. Хүн болгон өөрийн бодолтой. Манайх ардчилсан улс, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Би дургүй, тэгээд л боллоо.
-Олимпод оролцох хүсэл төрдөг үү гэж үү? Мэдээж. Гэхдээ Токиод холимог тулааны төрөл багтаагүй. 2028, 2032 онд хөтөлбөрт багтаж магадгүй юм. Сайн ажиллавал холимог тулааныг олимпын төрөл болгож чадна. Харин тэр үед би хөгшин болчихсон байх байх даа.
Сэтгэгдэл ( 4 )
janhuu tuvshinbayar hoyort handaj helsen yum bishuu kkk
ongiroo sagsuu lalriig gants hashraasandaa sain zaluu
Мундаг залуу Улс орныг удирдахад мэргжлийн хун хэрэгтэй Манай малнууд ингэж ойлгохгуй юм даа
Сериктэй яасан ч адилхан юм бэ?