Хабибыг зодог тайлуулсан ЭЭЖ нь ямар хүн бэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 25

Өнөө цагийн хамгийн шилдэг тулаанч Хабиб Нурмагомедов өнөөдөр өглөө аваргын бүсээ амжилттай хамгаалаад зодог тайлснаа зарласан. Хабиб энэ тулаанаас их мөнгө авсан. Цаашдаа ч их мөнгөний тулаан хийгээд байхаар байлаа. Гэвч тэр зодог тайлсан.

Яагаад? Яагаад гэвэл ээж нь түүнийг зодолдохгүй байхыг хүссэн юм. Ээж болгон хүүхдэдээ хайртай.  Тулааны тамирчин хүний ээж байна гэдэг тун хэцүү. Хабибын ээж бусад ээж нарын адил хүүгээ хайрладаг. Тулалдан, тэмцэж явахыг нь ч дэмждэг. Гэхдээ хүүгийнх нь хажууд үргэлж байдаг байсан эр нөхөр нь өвчнөөр өөд болсны дараа тэр хүүгээ тулалдахаа болиоч гэж гуйсан юм. Ээж хүний сэтгэлд хүү нь том болсон ч бяцхан, жижигхэн хэвээр харагддаг шүү дээ.

“Холбооноос Жастин Гэтжитэй тулалдах санал тавихад би гурав хоног ээжтэйгээ ярилцсан. Ээж минь надад "Миний хүү аавгүйгээр битгий тулалд” гэж хэлсэн. Хэрэв та бүхэнд аав, ээж байгаа бол хамт бай, амьдад нь хайрла. Ингээд л боллоо. Надад ээж минь л үлдсэн. Би ээжтэйгээ л хамт баймаар байна”

Энэ бол Хабибын үг.

Ингэхэд бид Хабибын ээжийн талаар юу мэдэх билээ? Аавыг нь хатуу ширүүн дасгалжуулагч, эцэг л гэж ярьдаг байсан болохоос ээжийг нь хэр мэдэх билээ? Ертөнцийн шилдэг тулаанчийг зодог тайлуулдаг тэр эмэгтэй хэн бэ?

Дагестан гэрбүлийн уламжлал ёсоор эмэгтэй хүн бараг ил гардаггүй. Хабибын ээжийн зураг ч цахим сүлжээнд бараг байхгүй. Түүний талаар Хабиб болон аавынх нь яриагаар л бид дүгнэж чадна.  

Хабиб ээжийнхээ үгэнд заримдаа ордоггүй байсан гэдэг.

“Ээжийнхээ үгийг тоодоггүй үе байсан. Яагаад гэвэл ээж чих зулгааж, зодохгүй гэдгийг мэддэг байв. Харин аав турсага хуулна гэдгийг ойлгодог болохоор аавынхаа л үгэнд ордог байлаа. Ээжийнхээ үгийг зөрдөг байсандаа их харамсдаг. Одоо би ээжийнхээ үгийг илүү сонсдог болсон. Одоо ээж минь хангалуун амьдарч байгаа ч урьд өмнө бас л хэцүү байсан шүү. Ээж хүн гэдэг хүн болгоны хамгийн ариун нандин зүйл. Аавд битгий хэлээрэй, гэхдээ ЭЭЖ бол хамгийн түрүүнд, нэгдүгээрт байх хүн. Тосгоноос хотод нүүж ирсэн тэр үед ээжид минь их хэцүү байсан. Ах бид хоёр бэлтгэл хийгээд л байна. Бидний хувцсыг угаах хэрэгтэй. Манайд угаалгын машин байхгүй. Халуун ус ч байхгүй. Ээж хүйтэн усанд өдөр бүр бид хоёрын хувцсыг угаагаад суудаг байж билээ” гэж Хабиб нэгэнтээ ярьж байв.

Харин Хабибын аав Абдулманап амьд сэрүүн байхдаа “Эхнэр минь хүүгийнхээ тулааныг үзэх дургүй. Тэмцээн эхлэхэд л өөр өрөөнд орчихно, эсвэл гараад явчихдаг. Гэхдээ чих тавина. Бүгд чимээгүй болчихвол санаа нь зовоод, хашгараад байвал хүү нь ялж байна гэж мэддэг” гэж ярьж байлаа.

Гэхдээ ээж нь сүүлдээ хүүгийнхээ тулааныг бүтэн биш ч гэсэн үздэг болсон гэнэ.

“Бараг дэлхий даяараа үзэж байгаа тул ээж ч хааяа үздэг болсон. Гэхдээ тухтай суугаад үзэхгүй. Үзэж байснаа гараад явна, тэгснээ нөгөө өрөөнөөс хүү яаж байна гэж асуудаг гэсэн. Санаа нь зовоод л. Ээж гэдэг ээж л шүү дээ” Хабиб

2019 онд Хабиб ОХУ-ын Төв телевизэд ярилцлага өгөхөд сэтгүүлч “Та ээжтэйгээ байнга уулздаг уу, ярьдаг уу. Ярьдаг бол юу ярьдаг вэ” гэж асуусан юм.

Тэгэхэд Хабиб “Өдөр болгон утасддаг, ярьдаг. Мэдээж тулаан, бэлтгэлийн талаар ярихгүй. Ээж минь надад “Миний хүү хийх ёстой ажлаа хий. Гэхдээ өрсөлдөгчөө унагаад тэр дор нь ял. Зодоод, цохиод хэрэггүй шүү. Зөөлхөн бооход л өрсөлдөгч чинь гар цохиод бууж өгнө. Битгий зод” гэж зөвлөдөг. Тамирчин болсноосоо хойш би дандаа аавыгаа баярлуулах зорилго өөртөө тавьдаг байлаа. Аав намайг бараг магтдаггүй. Аавд нэг магтуулах юм бол би их баярладаг. Энэ бол миний амьдралын бараг хамгийн том шагнал байсан. Ээжийгээ мартаад дандаа л аав, аав гэдэг байсан. Би ааваасаа илүү ээждээ хайртай гэдгээ хэлмээр байна. Гэхдээ энийг аавд битгий хэлээрэй” гэж хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
conor mcgregor(66.181.161.14) 2020 оны 10 сарын 29

eej n ih enerengvi umaa\n

1  |  0
ооо(202.126.90.132) 2020 оны 10 сарын 28

Хүний үр хүүхэд болсоныхоо гавъяаг байгуулжээ.

0  |  0
Swed(83.187.184.226) 2020 оны 10 сарын 28

Eej huu 2 uhaantai yumaa!

0  |  0
saparbek(202.126.90.20) 2020 оны 10 сарын 29

buh humuuts habib chg uhaantai bgasai

2  |  0
bayraa(202.55.188.34) 2020 оны 10 сарын 29

mundag

3  |  1
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 29

aav ni dasgaljuulagch ni baisan bizdee

3  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 28

aav ni hoorhii koronagaar nas barsan hezyydee, odoo eejteigee zygeer saihan amdrah heregtei, uhaantai zaluu

1  |  1
munkhuush (66.181.161.21) 2020 оны 10 сарын 27

unexeer sain tulaanch yum bas mash sain xuu yum

5  |  0
Даке(2.76.81.42) 2020 оны 10 сарын 28

Аавд битгий хэл

1  |  1
Oogii(64.119.27.107) 2020 оны 10 сарын 28

Mundag uhaalag huu baina daa

2  |  1
Зочин(64.119.23.26) 2020 оны 10 сарын 28

Яагаад заавал аав нэр түрүүлж өнгөрдөг юм бол оо

2  |  0
dash(68.226.67.57) 2020 оны 10 сарын 26

Yasan huurhun um be Aavd bitgii heleeree genee Mundag huuumaa

0  |  0
zochin(59.153.114.162) 2020 оны 10 сарын 26

Жинхэнэ эр хүн

1  |  0
Сайн хүү(139.5.219.122) 2020 оны 10 сарын 26

Маш сйан хүү.

3  |  0
Top