Өчигдөр шөнө АНУ-ын Жастин Гэтжиг ялж, UFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалсан дагестан залуу Хабиб Нурмагомедов зодог тайлснаа зарлалаа.
Тулааны дараа бээлийгээ октагонд орхиход л зодог тайлах нь ойлгомжтой болсон байв. Гэтжитэй хийсэн тулаан түүний хувьд аавынх нь нас барсны дараах анхны тулаан байсан, мөн сүүлийн тулаан нь болжээ.
Ингээд түүний хэлсэн үгийг сонирхуулъя.
“Өнөөдөр миний сүүлийн тулаан. Аав минь нас барсны дараах анхны тулаан. Холбооноос Жастин Гэтжитэй тулалдах санал тавихад би гурав хоног ээжтэйгээ ярьсан. Ээж минь надад "Миний хүү аавгүйгээр битгий тулалд гэж хэлсэн. Харин би Гэтжитэй тулалдаад зодог тайлна гэж амласан. Амласан бол биелүүлэх ёстой.
Тийм болохоор би зодог тайлж байна. UFC холбооноос ганц юм хүсэхэд энэ тэмцээний дараа чансааг шинэчлэхдээ намайг жин харгалзахгүй шилдэг тулаанчдын чансааны эхэнд бичээрэй. Би чансааг тэргүүлэх эрхтэй. Би бол хэн ч маргахгүй үнэмлэхүй аварга. 29 тулалдаж, нэг ч ялагдаагүй.
Холбооны удирдлага, Дана Уайтад баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Намайг UFC холбоонд оруулсан Жо Сильвад баярлалаа.
UFC холбооны бүх хүнд талархаж байна. Цар тахлын хүнд үед ч та нар гайхамшигтай шоу зохион байгуулж байна.
Жастин чамд баярлалаа. 2016 онд чи надад жин хасахад тусалж байсныг чинь санаж байна. Баярлалаа, андаа. Чи гэр бүлээ боддог сайн хүн гэдгийг би мэднэ. Би чамайг сайн мэднэ. Эцэг эхийнхээ дэргэд үргэлж байгаарай. Маргааш юу болохыг бид мэдэхгүй шүү дээ.
Дэмжигчдэдээ үг хэлье. ОХУ-ын гэвэл буруу болох байх. Зүгээр л оросоор ярьдаг фэнүүддээ хэлэхэд та нарт баярлалаа. 2008 онд анх тулаанд орж байхад, 2012 онд UFC-д элсэхэд надад хүмүүс итгэдэггүй байлаа. Тэр үед амжилт гаргах бараг боломжгүй байсан.
Дагестаны уулын тосгоны жирийн нэг залуу АНУ-д ирж байлаа. Харин одоо гүүглээр хамгийн их хайгддаг хүний нэг болжээ. Итгэхэд бэрх. Би энэ өндөрлөгт хүрнэ гэж бодоогүй. Аавтайгаа хамт урагш зүтгэсэн, зүгээр л аварга болохыг хүсэж байлаа.
Хэрэв та бүхэнд аав, ээж байгаа бол хамт бай, амьдад нь хайрла. Ингээд л боллоо. Надад ээж минь л үлдсэн. Би ээжтэйгээ л хамт баймаар байна”
Сэтгэгдэл ( 10 )
1
1
1
1
Shudraga zaluu bna amalsan bol amlaltandaa hvreh estoi
Арайл эрт байн даө
Арай л эрт тайлчихлаа зодгоо
Уулын цөстэй эр
Дагистан чинь Чингисийн байлдан дагуулагчдын үр удам шүү дээ Би Оюутан байхдаа Оюутны отрядаар жимс түүхээрочиход Монгол гэж дуулаад маш элэгсэгээр угтаж та нар биднийг ирж авна гэж хэлээд явсан гэж нэг өвгөн хэлж билээ. Тэдний нэг оюутан охинтой үщэрхэж удаан хугацааны туршид захидлаар харилцсан билээ. Тэд Монгол хүмүүс шүү. Үнэхээр тэр өвгөний хэлснээр хэзээ нэг цагт ирж авна гэж боддог хүн олон байдаг ч байхыг үгүйсгэх аргагүй. Одоо бодоход тэр охиныг аваад ирдэг байж гэх шуниг сэтгэгдэл төрж нэгийг гэсэн эх нутагт нь хөл тавиулахгүй дээ. гэж харамсдаг. Тэгс гээд л захидал тасарсан бодвол
and min chi shu gaduur tomootoi amidraarai nutagtaa ochood bitgii manai Dawgaa shig tsirkee awaarai. herewzee awbal tsirkiig tsirkeer ni l bailgaarai . amjilt urt nasalj udaan jargaarai