Хабиб, Гэтжи хоёр юу ярив?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Аравдугаар сарын 24-нд Абу-Дабигийн Тулааны аралд болох UFC 254 тэмцээний гол тулаан Хабиб Нурмагомедов, Жастин Гэтжи нарын тоглолтыг 2020 оны холимог тулааны ертөнцийн хамгийн гол тулаанаар нэрлээд байгаа.
 


Тамирчид тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлсэн онцлох үгсийг толилуулья.
 


Хабиб Нурмагомедов

Гэтжи тулааны эхэнд маш хурдтай дайрдаг. Жастин болон нөгөө ирланд залуу (Макгрегор) хоёр эхний үед хамгийн аюултай өрсөлдөгчид. Гэхдээ 2-3 дугаар үед тэдэнтэй тулалдахад хялбар болдог.

Хатуу өрсөлдөгч. Сайн хүчтэй цохилттойгоос гадна барилдаж ч чаддаг. Жинхэнэ холимог тулаанч, түр зуурын аварга. Өшиглөлт сайтай.  Гэтжи бөхдөө Конор,  Дастин Пуарье хоёроос илүү. Би түүнийг 100 удаа унагаахаар бэлтгэл хийсэн.

Дагестан бөх, америк бөх хоорондоо ялгаатай. Бүх бөхчүүд хэрхэн барилдахыг мэднэ. Тэгвэл 25 минут тасралтгүй барилдаад үзвэл яаж байна? Би Жастинийг унагаах гэж оролдоно. Хэрэв тэр хамгаалж чадах юм бол би бүтэн оройжингоо түүнийг үргэлжлүүлэн унагаад байж чадна.

Жил бүр би аавыгаа шинээр нээдэг байлаа. Аав миний хувьд эцэг, багш, анд найз байлаа. Гэхдээ одоо бид цаашаа явах ёстой.

Лас-Вегасаас илүү дарамттай байна. Ийм их дарамт байхад жин хасахад хэцүү байдаг. Цар тахалтай, үзэгчгүй онцлог үе болж байна. Бага зэрэг хэцүү байх болно. Дараагийн өрсөлдөгчийн талаар бодоогүй байна. Одоо Гэтжид л анхаарлаа хандуулна.

Мохаммед Али огт өөр түвшний тамирчин. Тайсон ч гэсэн бараг л. Би тэднийг үзэж өссөн. Тэдэнд ойртож чадахгүй гэдгээ мэднэ. Гэхдээ зодог тайлахдаа хөнгөн жингийн хэн ч маргашгүй тасархай аварга байх хүсэлтэй.
 


Жастин Гэтжи

Би Хабибтай ОХУ-д тулалдахыг хүсч байсан. Хүмүүс муулж, доромжилж, дайсагнах тусам би кайф авдаг. 100 мянган хүн намайг үхэхийг хүсвэл бүр янзтай.

Хабиб өөртөө их итгэлтэй. Гэхдээ би хэрэгтэй үед хүчтэй талаа харуулах болно. Хабиб над шиг хүнтэй хэзээ ч зодолдож байгаагүй. Тэр намайг торонд шахаж чадахгүй.

Тулаан зарлагдсанаас хойш би Хабибийн тулааны бичлэгийг үзээгүй. Би өөрөөрөө байхдаа шилдэг.

Намайг цуцааж, ядраана гэж бодож байх шиг байна. Би хэзээ ч түүнээс түрүүлж цуцахгүй.

Маш том тулаан. Би ийм тулаанд орж байгаагүй. Гэхдээ би Фергюсонд ялагдах ёстой байлаа. Харин би ялаад Тонигийн сүнсийг авсан.

Эцэг, эх минь амьдралдаа гадаад улсад аялаж, бизнес-классаар нисэж үзээгүй. Аав жилийн өмнө тэтгэвэрт гарсан. Харин энэ тулааны дохио дуугарахад би ээжээ дахиж ажил хийлгэлгүй, тэтгэвэрт нь гаргана. Тэд олсон бүх мөнгөө надад зориулдаг байсан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 10 сарын 22

Жинхэнэ ”борьба” тулаан болно.

0  |  0
zochin(124.158.126.50) 2020 оны 10 сарын 22

sn huu bn

0  |  0
Top