Өчигдөр шөнө АНЭУ-ын Абу-Дабид болсон UFC 254 тэмцээнд ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов АНУ-ын Жастин Гэтжиг ялж, аваргын бүсээ хамгаалсан талаар дэлхийн бараг бүх хэвлэл бичиж байгаа билээ.
Харин тэмцээнээс 21 хоногийн өмнө Хабиб хөлөө хугалсныг спорт сонирхогчид сайн мэдэхгүй байж болох.
UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт тулааны дараа “Хабиб үнэхээр там гэж юу болохыг үзсэн залуу. Өнөөдрийн тулааныг хараад бид бүгд түүнийг дахин гайхан биширлээ. Хабибыг гэмтсэн талаарх цуурхал би сонссон. Гэхдээ цуурхал төдий л байлаа. Эмнэлэгт хэвтсэнийг нь би сонин хэвлэлээс мэдсэн. Хабиб өөрөө надад юу ч хэлээгүй. Яагаад хэвтсэн гэж үү? Хөлөө хугалсан байсан. Хэзээ гэж үү? Гурван 7 хоногийн өмнө. Яг ямар гэмтлийг тодорхой мэдэхгүй ч ямар ч гэсэн яс хугарч, хоёр хуруу бас хугарсан гэсэн. Би сая л тэдний багийнхнаас энэ мэдээг сонслоо. Ёстой галзуу юм. Тэгээд ялдаг гэхээр энэ залуу солиотой амьтан, энэ дэлхийн хамгийн чанга залуу. Тэр жиндээ тасархай аварга. Хабибыг Бүх цаг үеийн шилдэг тулаанч гэж нэрлэхэд ч болно. Хэрэв тэр биш бол өөр хэн энэ суудалд залрах гэж” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Мундаг
Мундаг Хабибдаа баяр хүргэе чи бол мундаг хүчтэй таиирчин эрүүл энхийг хүсье.