Иран бөхчүүд лигийн тэмцээнийг эхлүүлэхийг шаардав

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 15

Бөхийн орон Иранд чөлөөт бөхийн багийн лигийн тэмцээн хамгийн том тэмцээнд тооцогддог. Энэ тэмцээнд нутгийн бөхчүүдээс гадна гадаадын алдартнууд урилгаар ирж оролцдог билээ.

Гэвч энэ жил цар тахлын улмаас тэмцээн хэд хэдэн удаа хойшлогдоод эцэст нь бүр мөсөн цуцлагдсан юм. Харин тамирчид коронавирустэй байсан ч хамаагүй лигийн тэмцээнээ зохион байгуулахыг хүсэж байна.

Шигшээ багийн тамирчин Али Шабани “Лигийн тэмцээн болно гэдэгт итгэж, найдаж байна. Энэ тэмцээн бидний хувьд маш чухал. Бараг бүх бөхчүүдийн цорын ганц орлого нь лигийн тэмцээн юм. Энэ тэмцээн байхгүй бол бид мөнгөгүй болж, гэрбүлээ тэжээж чадахгүйд хүрнэ. Тиймээс орон нутгийн холбоод лигийн тэмцээнийг эхлүүлэх санал гаргах хэрэгтэй байна. Сүүлийн тэмцээнээс хойш бүтэн жил өнгөрлөө. Мөнгө ч дууслаа, бэлтгэлээ ч алдлаа. Аюулгүй байдлыг хангаад биднийг барилдуулах хэрэгтэй” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top