Европын лиг: Интер Шахтерийг бут ниргэж, финалд шалгарлаа

2020 оны 08 сарын 18

Европын лигийн хагас шигшээд учраа таарсан Италийн Интер, Украины Шахтер багууд Дюссельдорф хотод тоглолоо. Италийн баг 5:0 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэж, финалын шатанд шалгарах эрхээ авлаа. Тус багийн дасгалжуулагч Антонио Конте замналынхаа турш анх удаа Европын цомын тэмцээний финалд шалгарч байгаа бол баг нь 10 жилийн дараа финалд гарч байгаа нь энэ юм. Интер баг энэ сарын 21-нд Испанийн Севильяатай аваргын төлөө тоглоно. 

Европын лиг

Плей-офф, 1/2 финал

Интер Итали – Шахтер Украин 5:0 (1:0, 4:0)

Меркур Шпиль-Арена

Гоол: 1:0 – 19 Мартинес, 2:0 – 64 Д`Амброзио, 3:0 – 74 Мартинес, 4:0 – 78 Лукаку, 5:0 – 83 Лукаку.

Интер – Ханданович, Янг (Бираги, 66), Бастони, Годин, Д`Амброзио (Мозес, 81), Барелла, Гальярдини, Брозович (Сенси, 85), де Врей, Лукаку (Эспозито, 85), Мартинес (Эриксен, 81).

Шахтер – Пятов, Матвиенко, Хочолава, Кривцов, Додо, Марлос (Коноплянка, 75), Маркос Антонио, Тайсон, Степаненко, Алан Патрик (Соломон, 59), Мораес.

Шар хуудас: Тайсон (58).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top