Нишикори коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Японы теннисчин, US Open-2014 тэмцээний дэд аварга Кэй Нишикори коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон тул энэ сарын 22-нд эхлэх байсан Мастерс тэмцээнийг өнжихөөр болжээ. Кэй одоо Флоридад байгаа бөгөөд Баасан гарагт давтан шинжилгээ өгнө. Хэрэв хариу дахин эерэг гарах юм бол US Open тэмцээнд ч оролцохгүй гэнэ.

Нишикори хэд хоног 38 хэм халуурсан тул шинжилгээ өгсөн байна.

US Open тэмцээний дүрэм ёсоор тоглогчид эхний тойргийн тоглолтоос дөрөв хоногийн өмнө ирсэн байх ёстой. Энэ сарын 31-нд эхлэх тус тэмцээнд оролцохоос одоогийн байдлаар эрэгтэй 9, эмэгтэй 17 тамирчин татгалзаад байгаа юм.

Татгалзагчдын дотор өнгөрсөн жилийн аваргууд болох Рафаэль Надаль, Бьянка Андрееску, дэлний чансааг тэргүүлэгч Эшли Барти, №5 Элина Свитолина, №7 Кики Бертенс, №9 Гаэль Монфис, 2016 оны аварга Стэн Вавринка, 2004 оны аварга Светлана Кузнецова нар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top