Ираны чөлөөт бөхийн лиг удахгүй эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Ираны чөлөөт бөхийн лигийн тэмцээн удахгүй эхлэх гэж байна. 20 дахь удаагийн лигийн тэмцээнд 11 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Дэлхийн хошой аварга Реза Яздани энэ жилээс лигт анх удаа оролцох гэж байгаа Эстегляль багийн дасгалжуулагчаар томилогджээ. 35 настай Реза өөрөө барилдахгүй ч дараа нь олимпын шигшээ багийн сонгон шалгаруулатад оролцоно гэдгээ илэрхийлээд байгаа.

Өнөөдөр болох сугалаагаар тэмцээний нарийн хуваарийг зарлана. Лигийн тэмцээн цар тахлын улмаас хэд хэдэн удаа хойшлосны эцэст ийнхүү явагдахаар болж байна. Эрүүл мэндийн газраас тэмцээнд хориг тавьсан ч бөхчүүдийн шаардлагаар Ираны бөхийн холбоо лигийн тэмцээнийг эхлүүлэхээр болсон. Хөлбөмбөгийн лигийн тэмцээн эхлээд байхад бөхчүүд цалин, орлогогүй байна гэж бөхчүүд эсэргүүцэл гаргасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top