Чөлөөтийн шигшээ Галтайн аманд цугларалтад гарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ зуны 2 дахь удаагийн цугларалтаараа Булган аймгийн Хангал сумд байрлах Галтайн аманд гараад байна.

Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн суурь бэлтгэлээ хангах бэлтгэлд МЧБХ-ны ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч П.Гансүх,  дэд ерөнхийлөгч Н.Дүгэрсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар бэлтгэл сургалтын үйл ажиллагаа, хэрэглэл материал, ахуй нөхцөл, тусгай хангамж зэргийг судлан ажиллаж, нэмэлт уураг тэжээлийн хэрэгцээг тодорхойлон газар дээр нь шийдвэрлэлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top