ОХУ-ын депутат тамирчдын орлого хэд вэ?

2020 оны 08 сарын 18

Одоогийн байдлаар ОХУ-ын Төрийн Думд 17 тамирчин депутат сууж байгаагийн 16 нь “Единая Россия” намаас, ганц Валерий Газзаев л “Справедливая Россия” намаас сонгогджээ.

Төрийн Думын депутатууд 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ саяхан өгсөн байна. Тамирчдаас хамгийн баян нь Газзаев (146 сая) байгаа бол Третьяк Латвид 2 байртай, Ирина Роднина гурван машинтай ажээ.
 

Антон Шипулин

Орлого: 2,7 сая рубль, 2019 онд депутат болсон.

Зуслан, ногоо, цэцэгний талбай зэрэг 11 газартай (287-112865 квадрат метр), 2 байшин, 2 орон сууц, 2 гараж, 4 обьект, 3 машин, мотоцикл, чиргүүлтэй.

Мөн гэрбүлийнх нь нэр дээр 130 кв.метр талбайтай орон сууц бичигдсэн байна.

Артур Таймазов

Орлого: 5,05 сая.

82 кв.метр орон сууц, хөнгөн машинтай. 315 кв.метр талбайтай байшин, газартай.

Гэр бүлийнх нь нэр дээр 231,4 кв.метр хэмжээтэй орон сууц бий. 2016 онд сонгогдсон.

Ирек Зиннуров

Орлого: 5,68 сая.

Цэцэрлэг, ногооны зориулалттай газартай. 2 орон сууцтай. Гэр бүлийн орлого нь ердөө 37 копеек гэж бичигдсэн. Барилгын зорилулалтаар ашиглах газартай, нэг хувийн байшинтай. 2016 онд сонгогдсон.

Бувайсар Сайтиев

Орлого: 5,86 сая.

Хувийн хэрэглээний хоёр газар, 69 кв.метр хэмжээний байшинтай. Депутатын байрнаас гадна нэг орон сууцтай. Нэг машин.

Гэргийнх нь нэр дээр 1 газар, таван хүүхдийн дөрвийнх нь нэр дээр газар, байшин, орон сууц бичигджээ. 2016 оны депутат.

Владимир Драчев

Орлого: 6,01 сая. 2016 оны депутат.

Гурван газар, нэг байшин, нэг орон сууц, зуслан, 2 машинтай.

Дмитрий Сватковский

Орлого: 6,34 сая.

2 орон сууцтай. Хүүхдийнх нь нэр дээр газар, байшин бий. 2018 онд нөхөн сонгуулиар сонгогдсон.

Светлана Журова

Орлого: 6,58 сая.

Газар, 198 кв.метр талбайтай байшинтай. 2 орон сууц, нэг машинтай.

Гэрбүлийнх нь нэр дээр газар, байшин бичигдсэн. 2007 онд сонгогдсон.

Ирина Роднина

Орлого: 6,71 сая.

Цэцэрлэг эрхлэх газартай. 264 кв.метр обьект, орон сууц, 3 машинтай. 2007 онд сонгогдсон.

Сергей Чепиков

Орлого: 6,81 сая.

Хувийн байшин, нэг үйлдвэрийн зориулалттай байр, нэг машинтай.

Гэргийн орлого нь 7,7 мянган рубль. Мөн газар, байр бүртгэгдсэн.

Анатолий Карпов

Орлого: 7,26 сая.

Хувийн газар 3, 3 орон сууц, нэг зуслангийн байртай. 2011 оны депутат.

Гэрбүлийнх нь орлого 96 мянган рубль, эхнэрийнх нь нэр дээр 3 орон сууц, зуслан, машин бүртгэгдсэн.

Александр Карелин

Орлого: 8,33 сая. 1999 оны депутат.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх 7 газартай. 5 байшин (20-1052 кв.метр), 5 машин, мотоцикл Harley Davidson, чиргүүлтэй.

Гэргийн орлого 178 мянга, мөн орон сууц, байшин, хоёр машинтай.

Дмитрий Пирог

Орлого: 9,31 сая.

2 орон сууц, нэг машинтай. 2017 оны депутат.

Алексей Воевода

Орлого: 9,48 сая.

Эмчилгээ, сувилал эрхлэх зориулалттай газартай, нэг обьект, 2 машин, хувийн байшинтай.2017 онд сонгогдсон.

Николай Валуев

Орлого: 13,23 сая.

45 кв.метр хэмжээтэй орон сууц, гараж, завь, 3 чиргүүл, депутатад олгодог байрнаас гадна бас нэг орон сууцтай.

Гэр бүлийн орлого нь 9,89 сая рубль, 2 газар, Испанид 1, Орост 1 байшинтай, 3 орон сууц, 2 үйлдвэрийн зориулалттай обьекттой. Машин, чиргүүлтэй. 2011 оны депутат.

Вячеслав Фетисов

Орлого: 14,98 сая.

Зөвхөн 132 кв.метр талбайтай орон сууцтай.

Гэргийн орлого нь 9,29 сая рубль. Гэрбүлийн нэр дээр барилгын үйл ажиллагаа явуулах газар, 2 орон сууц, 4 машины зогсоол, нэг машинтай. 2016 онд сонгогдсон.

Владислав Третьяк

Орлого: 26,07 сая.

Цэцэрлэг, зуслангийн 4 газартай. 2 байшин, Латвид 2 орон сууцтай, ОХУ-д хоёр орон сууц, гараж, машины зогсоол, 2 халуун усны газартай.

Гэр бүлийн орлого нь 1,45 сая, 3 орон сууц, 2 машины зогсоол бүртгэгджээ. 2003 оны депутат.

Валерий Газзаев

Орлого: 146,89 сая.

Хувийн газар, Испанид орон сууцны байр хөлслүүлдэг, Испанид 307 кв.метр хэмжээний байшинтай. Машин, нэг орон сууцтай. Жилийн өмнө 13,67 сая байснаа орлого нь 10 дахин нэмэгдсэн. 2016 оны депутат.

Гэр бүлийн орлого нь 230 мянган рубль. 9 газар, 2 байшин, 2 орон сууц, зуслангийн байшин, гараж, машин бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top