Видео: ПСЖ анх удаагаа Аваргуудын лигийн финалд үлдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Португалын Лиссабонд Аваргуудын лигийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр шөнө болсон хагас шигшээд Францын ПСЖ Германы Лейпциг багийг 3:0 буулган авч, түүхэндээ анх удаа энэхүү тэмцээний финалд шалгаран үлдсэн юм. Арабын тэрбумтнуудын супер баг байгуулах хүсэл биелсээр байна. Баян шейхүүд ПСЖ-г аваад 9 жилийн дотор 3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсний дүнд зорилгодоо хүрэхэд ганц алхам үлдээд байна. Францчууд энэ сарын 23-нд Германы Бавари Францын Лион багуудын аль ялсантай тоглоно.

Аваргуудын лиг

Хагас шигшээ

РБ Лейпциг Герман – ПСЖ Франц 0:3 (0:2, 0:1)

Эштадиу да Луш

Гоол: 0:1 – 13 Маркиньос, 0:2 – 42 Ди Мария, 0:3 – 56 Бернат.

РБ Лейпциг – Гулачи, Мукиеле, Упамекано, Клостерманн (Орбан, 82), Анхелиньо, Кампль (Адамс, 64), Лаймер (Хальстенберг, 62), Забитцер, Ольмо (Шик, 46), Нкунку (Форсберг, 46), Поульсен.

ПСЖ – Рико, Керер, Тиаго Силва, Кимпембе, Бернат, Эррера (Верратти, 83), Маркиньос, Паредес (Дракслер, 83), Ди Мария (Сарабия, 87), Неймар, Мбаппе (Шупо-Мотинг, 86).

Шар хуудас: Кимпембе (45), Лаймер (61), Хальстенберг (79), Поульсен (79).

ПСЖ багийг арабууд худалдан авснаас хойш Аваргуудын лигт үзүүлсэн амжилт

2012/13: 1/4 финал. Барселона-д ялагдсан

2013/14: 1/4 финал. Челси-д ялагдсан

2014/15: 1/4 финал. Барселонад ялагдсан

2015/16: 1/4 финал. Манчестер Ситид ялагдсан

2016/17: 1/8 финал. Барселонад ялагдсан

2017/18: 1/8 финал. Реалд ялагдсан

2018/19: 1/8 финал. Манчестер Юнайтедэд ялагдсан

Дасгалжуулагч нар

Карло Анчелотти (2011 – 2013)

Лоран Блан (2013 – 2016)

Унаи Эмери (2016 – 2018)

Томас Тухель (2018 – )

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top