МҮОХ-ны Хэвлэлийн төлөөлөгчөөр А.Түмэнбаяр томилогдлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

МҮОХ-ны ээлжит бус хурлаар ҮОХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг сонгосон билээ.

Энэ сарын 14-нд болсон тус сонгуулиар Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин – 2008” Олимпын аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч, Биеийн тамир, спортын газрын дарга асан Ч.Наранбаатар дэд ерөнхийлөгчийн албыг хаших болсон.

Харин өнөөдөр МҮОХ-ны Хэвлэлийн төлөөлөгчөөр Спортын сэтгүүлч А.Түмэнбаяр томилогдож, ажлаа хүлээн авлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top