Хэрэв голланд мэргэжилтэн Роналд Куман Испанийн Барселона багт ажиллах бол түүний багт тус багийн довтлогч асан Хенрик Ларссон туслах дасгалжуулагчаар ажиллах гэнэ.
Роналд Куман “Барса”-г удирдах нь бараг тодорхой болсныг багийн ерөнхийлөгч Жозеп Бартомеу батлаад байгаа. Ойрын үед албан ёсоор зарлахаа Жозеп мэдэгдсэн юм.
Куман 57 настай. 1989-1995 онд “Барселона” багт тоглож байсан. Энд тэр туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2000 онд “Витесс” багийг удирдахаар явж байв. Мөн Аякс, Бенфика, ПСВ, Валенси, АЗ, Фейеноорд, Саутгемптон, Эвертон багуудыг удирдаж байсан.
Харин Ларссон хамгийн сүүлд Хельсингборг багт ажиллаж байжээ. Мөн Куманы багт зургаадугаар сард Хоффенхайм-аас халагдсан голланд дасгалжуулагч Алфред Схройдер ажиллах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )