Португалын Лиссабонд Аваргуудын лигийн плей-офф үргэлжлэн явагдаж байна. Шөвгийн наймаас эхлэн ялагчдыг ганц тоглолтоор тодруулж байгаа билээ.
Өчигдөр шөнө болсон тоглолтод Германы Бавари Францын Лионыг 3:0 ялж, энэ тэмцээний финалд 11 дэх удаагаа шалгарлаа. Тэд 1974-1976, 2001, 2013 онд түрүүлж, 1982, 1987, 1999, 2010, 2012 онд ялагдаж байжээ. Италийн Милан мөн 11, харин Испанийн Реал Мадрид 16 удаа Аваргуудын лигийн финалд шалгарч байв.
Бавари энэ сарын 23-нд Францын ПСЖ-тэй аваргын төлөө тоглоно.
Лион Франц – Бавари Герман 0:3 (0:2, 0:1)
Жозе Алваладе
Гоол:
0:1 – 18 Гнабри, 0:2 – 33 Гнабри, 0:3 – 88 Левандовски.
Лион – Антони Лопеш, Денайер, Марсело, Марсал (Шерки, 73), Дюбуа (Тете, 67), Какре, Бруно Гимараэс (Тиаго Мендес, 46), Ауар, Корне, Токо-Экамби (Рен-Аделаид, 67), Депай (Дембеле, 58).
Бавари – Нойер, Киммих, Боатенг (Зюле, 46), Алаба, Дэвис, Алькантара (Толиссо, 82), Горетцка (Павар,82), Гнабри (Коутиньо,75), Мюллер, Перишич (Коман,63), Левандовски.
Шар хуудас: Марсело (35), Марсал (42), Тиаго Мендес (86).
Сэтгэгдэл ( 0 )