АНУ-ын Бөхийн холбооны цахим хурал Мягмар гарагт боллоо. Хурлаар холбооны ажлын тайланг дүгнэж, удирдах зөвлөлийн сонгуулийг зохион байгууллаа.
Ерөнхийлөгчөөр олимпын хошой аварга, алт, мөнгөн медальт, дэлхийн 3 алт, 3 мөнгө, 3 хүрэлтэй, энэ жил 59 настай Брюс Баумгартнер дахин сонгогдлоо. Брюс энэ албан тушаалыг 1998 оноос эхлэн хашиж байгаа билээ.
Брюс Баумгартнер “АНУ-ын Бөхийн холбоо бол хамгийн шилдэг үндэсний холбоо. Удирдлагын сайн систем, хүчтэй Гүйцэтгэх зөвлөл, идэвхтэй салбар хороодтой. COVID-19 цар тахлын энэ хүнд үед холбооны гишүүд маш сайн ажиллаж байгаа” гэж ажлаа дүгнэсэн байна.
Холбооны гол амжилтын нэг нь сүүлийн үед АНУ-д эмэгтэй чөлөөт бөхөөр хичээллэгсдийн тоо эрс нэмэгдсэн явдал тооцогджээ. Хамгийн сүүлийн тоо баримтаар Америкт 250 мянган хүн чөлөөт бөхөөр хичээллэж байна.
Сэтгэгдэл ( 0 )