Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Уганда болон Туркийн багийг хожиж, шилдэг наймт шалгарах болзолоо хангаад байсан билээ. Харин өчигдөр манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо Беларусын эсрэг хийж, 129:112 харьцаатай хожсон байна. Ингэснээр манай баг 3 хожилтой болж, ФИБА 17 хүртэлх насны ур чадварын Дэлхийн аваргын С хэсгийг хожигдолгүй тэргүүлж шигшээд шалгарлаа.
Шилдэг наймд манай баг Пуэрто Рико улсын багтай таарлаа. Маргааш хасагдах шатны тоглолтууд явагдана.
Сэтгэгдэл ( 0 )