“Бостон” багийн домог, одоо ESPN-ий шинжээч Пол Пирс хэрэв ЛеБрон энэ жил лигт түрүүлэхгүй бол агуу тамирчин гэж тооцогдохгүй гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар Лейкерс цувралд Блэйзерс багт 0:1 ялагдаж байгаа билээ.
Пирс: Би ЛеБроныг түүхэн дэх хамгийн агуу таван сагсан бөмбөгчийн тоонд оруулдаггүй. Хэрэв энэ жил Лейкерс түрүүлж чадахгүй бол, ер нь эхний шатнаас хасагдчихвал түүний нэр агуу сагсан бөмбөгчдийн тухай ярианд дахиж дурдагдах ёсгүй” гэж нэвтрүүлгийн үеэр ярьжээ.
Өмнө нь Пирс ЛеБроныг яагаад агуу таван сагсан бөмбөгчийн тоонд оруулаагүй талаараа “ЛеБрон ямар нэг холбоо, байгууллагыг байгуулах юм юу ч хийгээгүй. Карим Абдул-Жаббар, Мэжик Джонсон, Майкл Жордан, Тим Данкан, Кобе Брайант, Лэрри Берд нар бүгд НБА-г одоогийнх шиг болоход нь хүчин зүтгэж, уламжлалыг нь үргэлжлүүлсэн агуу тамирчид” гэж тайлбарлаж байсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
нөгөөдүүлийг нь ялчхаад л уйлаад явдгаар нь илүү санах юм Леброн ч ялагдчихаад л уйлаад явдаг нь их дээ
door neg psda yag Pierce shigee erguu dagz bna.Lebroniig ta 2 shig 6aruuhan teneguud bish NBA giin aldartai mergejiltenuud, demjigchid n ali hediin MJ tei haritsuulj yaridag yum.Deer n Pierce hediidee Bostonii domog bolchoov.Garnet, Allen 2 iin huchind 1 bugj avsan tuuniig domog gevel NBA iin dundaj oduud bugd domog za
Үнэн л үг хэлсэн байна.Дээрх 5 даа хүрэхэд их л зай байна даа .Бараг хүрэх ч үгүй дээ