Монголын дугуйн холбоо ЛИГИЙН тэмцээнтэй боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Цар тахлын өнөө үед гадаад, дотоодын олон спортын тэмцээн цуцлагдсан билээ. Тиймээс Монголын дугуйн спортын шилдэг тамирчдын дунд анхны “Лигийн Сорилт” тэмцээнийг зохион байгуулахаар манай Дугуйн холбооноос шийдвэрлэжээ.

“Лигийн Сорилт” тэмцээн

8/21-нд Ганцаарчилсан 25км /Алтанбулаг сум/

8/22-нд Багийн 50км /Шинэ нисэхийн хурдны зам/

8/23-нд Бөөн 100км /Дүнжингарав- Налайх- Зуун мод/

Монголын шилдэг 27 тамирчин драфтын системээр гурван багт тэнцүү хуваагдсан.

Мөн Монголын дугуйн холбооны Дасгалжуулагчдын зөвлөл хуралдаж, цар тахлын үед улирал дуустал зохион байгуулах арга хэмжээнүүдийн жагсаалтыг гаргалаа. Гэхдээ ирэх сарын 1-нээс хорио тавигдвал Хотын АШТ, Улсын АШТ болон “Бүх нийтийн дугуйн өдөрлөг” зэрэг арга хэмжээнүүд зохиогдох болно гэж Монголын Дугуйн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top