Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр энэ сарын 20-22-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж байна. Тэрбээр уулзалтын эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнтэй албан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр дэлхий дахиныг түгшээж буй шинэ төрлийн коронавирус “Ковид-19” цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж буйд талархал илэрхийлээд хүн төрөлхтний их цэнгэл болсон “Токио-2020” зуны олимпын наадмыг угтаж хамтран ажиллах, олимпын “АЛТАН-ТҮНШ”-ийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Үүнээс гадна тэд хүүхэд залуучууд спортоор ихээр хичээллэх болсон энэ үед материаллаг баазыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд тамирчдыг ихээхэн дэмжиж ажилладаг бөгөөд тус үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клуб нь үйлдвэрийн ажиллагсад, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээний ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой ажилладаг юм.
Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнасан бол Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг МҮОХ-ны "Алтан медаль"-аар шагналаа.
Сэтгэгдэл ( 3 )
reklam hereeggui ee Ajlaa sain hii
kkk. Нутгаараа яваа хүнийг,,,
Тувшинбаяртаа амжилт хүсэе. Гараа сайн бол бариа сайн